Үйлчилгээний нөхцөл
Энэ хуудас Scanner.mn-ийн үйлчилгээнд хамаарна.
Энэ баримт нь Үйлчилгээний бодит ажиллагааг тусгасан боловч хуульчийн хяналтад ороогүй байна. Албан ёсны хувилбар удахгүй гарна.
1. Ерөнхий нөхцөл
Scanner.mn (цаашид “Үйлчилгээ”) нь game community-д зориулсан Cheat Scanner platform юм. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
Бид нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Мэдэгдэхүйц өөрчлөлтийг Email болон website-аар урьдчилан мэдэгдэнэ.
2. Бүртгэл
Та үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгэлийн Password-ийн нууцлалыг та өөрөө хариуцна.
Нэг хүн олон бүртгэл үүсгэн subscription-ийн хязгаарыг тойрч гарахыг хориглоно.
3. Subscription болон төлбөр
Subscription нь сонгосон хугацааны турш хүчинтэй. Төлбөрийг QPay эсвэл банкны шилжүүлгээр урьдчилан төлнө.
Техникийн шалтгаанаар Үйлчилгээ ажиллаагүй тохиолдолд ашиглаагүй хугацааны төлбөрийг буцаан олгоно. Хэрэглэгчийн шийдвэрээр цуцалсан тохиолдолд ашигласан хугацааны төлбөрийг буцаахгүй.
4. Зөвшөөрөгдөх хэрэглээ
Scanner-ийг зөвхөн тухайн хүний зөвшөөрөлтэйгээр ажиллуулна. Бусдын компьютер дээр мэдэгдэлгүй scan хийхийг хориглоно.
Scanner-ийг задлан шинжлэх, өөрчлөх, дахин түгээхийг хориглоно.
Scan-ийн үр дүнг хувь хүнийг гүтгэх, дарамтлах зорилгоор ашиглахыг хориглоно.
5. Partner нөхцөл
White-label Partner нь өөрийн brand-аар Scanner-ийг санал болгох эрхтэй боловч Scanner.mn-ийн technology-г өөрийн хөгжүүлэлт гэж зарлахыг хориглоно.
Partner нь өөрийн community-ийн хэрэглэгчдийн эхний шатны support-ыг хариуцна.
6. Хариуцлагын хязгаарлалт
Ямар ч Scanner бүх Cheat-ийг илрүүлэхгүй. Scanner.mn нь илрүүлэлтийн бүрэн байдлыг баталгаажуулахгүй бөгөөд scan-ийн үр дүнд үндэслэн гаргасан шийдвэрийн хариуцлагыг хүлээхгүй.
Үйлчилгээ түр зогсох, өгөгдөл алдагдах зэрэг тохиолдолд хариуцлага нь тухайн хугацааны subscription төлбөрийн хэмжээгээр хязгаарлагдана.
7. Холбоо барих
Асуулт байвал support@scanner.mn хаягаар холбогдоно уу.